ЭЕШ-ын цахим бүртгэлийн ЗААВАР

ЭЕШ-ын цахим бүртгэлийн ЗААВАР

2022 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл эхэлсэнтэй холбогдуулан бүртгэлийн алхмыг танилцуулж байна. Шалгуулагчид бүртгүүлэхдээ дараах зүйлсийг бүрдүүлсэн байна.

Үүнд:

  • Цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг
  • Өнгөт цээж зураг файлаар / цээж зураг нь 3*4 хэмжээтэй, сүүлийн 3 сарын дотор авахуулсан, урагш цэх харсан, арын фон нь цайвар цулгуй өнгийн, нарны шил болон малгайгүй байна/
  • Бүрэн дунд боловсролын үнэмлэх ба түүнтэй дүйцэхүйц боловсрол эзэмшсэнийг баталгаажуулан эрх бүхий байгууллагаас олгосон баримт бичиг /энэ нь зөвхөн 2022 оноос өмнө ЕБС төгссөн ба гадаадад суралцаж дүйцүүлсэн шалгуулагчид хамаарна/
  • И-мэйл хаяг /шалгуулагч бүр зөвхөн өөрийн и-мэйл хаягтай байна/
  • Шалгалтын хураамж төлөх төлбөрийн хэрэгсэл /Шалгалтын хураамжийг аль ч арилжааны банкны интернэт гүйлгээ хийх эрхтэй төлбөрийн карт болон Qpay үйлчилгээг ашиглана. Хэрэв таны карт интернэт гүйлгээ хийх эрхгүй бол харилцагч банк болон өөрт ойр АТМ-д хандаж E-pin код авч гүйлгээ хийнэ/