ЭМЯ: Улсын хэмжээнд 606 тохиолдол шинээр батлагдаж, хоёр хүн нас баржээ

ЭМЯ: Улсын хэмжээнд 606 тохиолдол шинээр батлагдаж, хоёр хүн нас баржээ

Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 606 тохиолдол батлагдсан талаар ЭМЯ мэдээллээ. Шинээр батлагдсан тохиолдлуудын 

  • 285 нь Улаанбаатарт
  • 321 нь орон нутагт батлагдсан.

Одоогоор халдварын улмаас 5052 хүн эмнэлэгт, 16274 хүн гэрийн тусгаарлалтад Өрхийн эмнэлгийн хяналт дор эмчлүүлж байна. Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 41-80 гаруй насны 2 хүн нас баржээ. Ингэснээр коронавирусийн халдвараас шалтгаалсан нас баралт 2085 болов. Талийгаачдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.