Л.Энх-Амгалан: Эрдэмтэд эмийн ургамал устаж үгүй болохыг анхааруулж, боломжоороо тарьж ургуулахыг уриалж байна

Л.Энх-Амгалан: Эрдэмтэд эмийн ургамал устаж үгүй болохыг анхааруулж, боломжоороо тарьж ургуулахыг уриалж байна

Аль ч үндэстний уламжлалт анагаах ухаанд хүний биед ашиг шимтэй эмийн ургамал ашигласан эмчилгээг түлхүү ашигладаг. Тэр ч утгаараа анагаах ухаанд эмийн ургамлын эзлэх байр суурь өндөр. Гэвч эрдэмтэд эмийн ургамал устаж үгүй болохыг анхааруулж байна.

Энэ талаар Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мөн өөрийн твиттер хуудастаа “Эрдэмтэд эмийн ургамал устаж үгүй болохыг анхааруулж, боломжоороо тарьж ургуулахыг уриалж байна” гэжээ.

Монгол оронд нийтдээ 2100 гаруй байгалийн гуурст ургамал ургадгаас 1100 нь эмийн ургамал юм. Үүнээс аж ахуй, үйлдвэрлэлд 200 гаруйг нь ашигладаг аж. Гэвч ой мод, ургамлын баялаг сүйдэж, тархац нөөц хомсдож, эмийн ховор ургамлыг хууль бус ашиглах, гадагш зөөх бизнес газар авч байна. Иймд эрэлт хэрэгцээ ихтэй, байгальд бэлтгэлийн нөөцгүй, тарималжуулах шаардлагатай ургамлын төрөл, зүйлүүдийг илрүүлэн тогтоож, тэдгээрийг тарих, улмаар тарималжуулах, хамгаалах, цаашид нөөцийг нэмэгдүүлэх шаардлагатайг мэргэжилтнүүд хэлж байна.