ЭМЯ: Улсын хэмжээнд 525 тохиолдол шинээр батлагдаж, хоёр хүн нас баржээ

ЭМЯ: Улсын хэмжээнд 525 тохиолдол шинээр батлагдаж, хоёр хүн нас баржээ

Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 525 тохиолдол батлагдсан талаар ЭМЯ мэдээллээ. Шинээр батлагдсан тохиолдлуудын 

  • 232 нь Улаанбаатарт
  • 293 нь орон нутагт батлагдсан.

Одоогоор халдварын улмаас 3409 хүн эмнэлэгт, 11429 хүн гэрийн тусгаарлалтад Өрхийн эмнэлгийн хяналт дор эмчлүүлж байна. Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 0-80 гаруй насны 2 хүн нас баржээ. Ингэснээр коронавирусийн халдвараас шалтгаалсан нас баралт 2089 болов. Талийгаачдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.