ЭМЯ: Улсын хэмжээнд 497 тохиолдол шинээр батлагдаж, хоёр хүн нас барав

ЭМЯ: Улсын хэмжээнд 497 тохиолдол шинээр батлагдаж, хоёр хүн нас барав

Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 497 тохиолдол батлагдсан талаар ЭМЯ мэдээллээ. Шинээр батлагдсан тохиолдлуудын 

  • 257 нь Улаанбаатарт
  • 240 нь орон нутагт батлагдсан.

Одоогоор халдварын улмаас 3238 хүн эмнэлэгт, 11310 хүн гэрийн тусгаарлалтад Өрхийн эмнэлгийн хяналт дор эмчлүүлж байна. Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 61-80 гаруй насны 2 хүн нас баржээ. Ингэснээр коронавирусийн халдвараас шалтгаалсан нас баралт 2091 болов. Талийгаачдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. 




Өнөөдөр тахиа өдөр

1 цагийн өмнө