ЭМЯ: Улсын хэмжээнд 517 тохиолдол шинээр батлагдаж, дөрвөн хүн нас барав

ЭМЯ: Улсын хэмжээнд 517 тохиолдол шинээр батлагдаж, дөрвөн хүн нас барав

Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 517 тохиолдол батлагдсан талаар ЭМЯ мэдээллээ. Шинээр батлагдсан тохиолдлуудын 

  • 279 нь Улаанбаатарт
  • 238 нь орон нутагт батлагдсан.

Одоогоор халдварын улмаас 3105 хүн эмнэлэгт, 9829 хүн гэрийн тусгаарлалтад Өрхийн эмнэлгийн хяналт дор эмчлүүлж байна. Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 61-80 гаруй насны 4 хүн нас баржээ. Ингэснээр коронавирусийн халдвараас шалтгаалсан нас баралт 2095 болов. Талийгаачдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. 




Өнөөдөр тахиа өдөр

1 цагийн өмнө