ЭМЯ: 320 хүнээс халдвар илэрч, нэг иргэн эндлээ

ЭМЯ: 320 хүнээс халдвар илэрч, нэг иргэн эндлээ

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавируст халдварын 320 тохиолдол батлагджээ. Тодруулбал,

  • Улаанбаатарт 138
  • Орон нутагт 182 хүнээс халдвар илэрсэн байна.

Одоогоор халдварын улмаас 2676 хүн эмнэлэгт, 9457 хүн Өрхийн эмнэлгийн хяналтад эмчлүүлж байна. Хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдал:

  • Хөнгөн 701
  • Хүндэвтэр 1,712
  • Хүнд 225
  • Нэн хүнд 38 хүн байна.

Мөн хугацаанд халдварын улмаас  41-60 насны нэг иргэн энджээ. Ингэснээр улсын хэмжээнд коронавирусээс шалтгаалсан нас баралт 2096 болов. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.