ЭМЯ: Улаанбаатарт ковидын 111, орон нутагт 55 тохиолдол батлагдаж, нас баралт бүртгэгдээгүй

ЭМЯ: Улаанбаатарт ковидын 111, орон нутагт 55 тохиолдол батлагдаж, нас баралт бүртгэгдээгүй

Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 166 тохиолдол батлагдсан талаар ЭМЯ мэдээллээ. Шинээр батлагдсан тохиолдлуудын 

  • 111 нь Улаанбаатарт
  • 55 нь орон нутагт батлагдсан.

Одоогоор халдварын улмаас 2587 хүн эмнэлэгт, 8430 хүн гэрийн тусгаарлалтад Өрхийн эмнэлгийн хяналт дор эмчлүүлж байна. Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас нас баралт бүртгэгдээгүй. Ингэснээр коронавирусийн халдвараас шалтгаалсан нас баралт 2096 болов. Талийгаачдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.