ЭМЯ: Сүүлийн нэг хоногт 305 хүнээс халдвар илэрч, хоёр иргэн энджээ

ЭМЯ: Сүүлийн нэг хоногт 305 хүнээс халдвар илэрч, хоёр иргэн энджээ

Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 305 тохиолдол батлагдсан талаар ЭМЯ мэдээллээ. Шинээр батлагдсан тохиолдлуудын

  • 139 нь Улаанбаатарт
  • 166 нь орон нутагт батлагдсан.

Одоогоор халдварын улмаас 2419 хүн эмнэлэгт, 7695 хүн гэрийн тусгаарлалтад Өрхийн эмнэлгийн хяналт дор эмчлүүлж байна. Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 80-аас дээш насны 2 хүн нас баржээ. Ингэснээр коронавирусийн халдвараас шалтгаалсан нас баралт 2098 болов. Талийгаачдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.