Б.Болдсайхан:Хүндэрсэн зүрхний асуудалтай хоёр киргиз хүүхэд бүрэн эдгэрч, гэртээ харихаар бэлдэж байна

Б.Болдсайхан:Хүндэрсэн зүрхний асуудалтай хоёр киргиз хүүхэд бүрэн эдгэрч, гэртээ харихаар бэлдэж байна

“Сонгдо” эмнэлгийн захирал, Зүрхний эмч Б.Болдсайхан "Зүрх мартахгүй" төслийг 2020 оноос хэрэгжүүлж 300 орчим хүүхдэд амьдрал бэлэглэсэн. Мөн тэрбээр өнгөрсөн есдүгээр сард “Хязгаараас чинад” нэртэй дахин өөр төсөл хэрэгжүүлж байгаагаа мэдэгдсэн юм.

Уг төслийн хүрээнд Монголын алслагдсан хилийн сумдын зүрхний мэс засалд орох хүүхдүүдийг үзэж, эмчилж, мэс засал хийх юм. Үүний эхлэл болж, Киргизээс хоёр хүүхэд Монгол Улсад ирэн хагалгаагаа амжилттай хийлгэснээр бүрэн эдгэрчээ.  Хүүхдүүдийн хагалгааны зардлыг ONDO брэнд бүрэн даасан байна.

Энэ талаар Б.Болдсайхан эмч "Хавсарсан хүндэрсэн зүрхний асуудалтай хоёр киргиз хүүхэд Билал, Дастан нар 100% эдгээд гэртээ харихаар бэлдэж байна" хэмээн цахим хуудастаа бичжээ.

Хүүхдүүд Ням гарагт гэр рүүгээ буцах аж. Тэдний замын зардлыг Хүннү Эйр ХХК хариуцаж байгаа юм байна.