Биеийн тамирын хичээлээр ЭЕШ авдаг байх санал хэлэлцжээ

Биеийн тамирын хичээлээр ЭЕШ авдаг байх санал хэлэлцжээ

Өчигдөр /2022.03.02/ “ЕБС дахь биеийн тамирын боловсрол: Япон улсын жишээн дээр” сэдэвт хэлэлцүүлэг боллоо.

Тус хэлэлцүүлэгт, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Ц.Мөнхцэцэг, Япон Улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Кобаяши болон бусад албаныхан, ЕБС-ийн биеийн тамирын багш нар оролцжээ.

Оролцогчид биеийн тамирын хичээлийн чанар үр дүнг дээшлүүлэхэд ЭЕШ-ийг биеийн тамирын хичээлээр авдаг байх, бие бялдарын хөгжлийн судалгааг сайжруулах, биеийн тамирын хичээлийн хоцрогдлыг онцгой анхаарах, тэмцээн уралдаанаар чадварыг үнэлдэггүй байх, спортын лаборатори байгуулах зэрэг санал хэлжээ.