Сүүлийн хоногт халдварын 264 тохиолдол бүртгэгдлээ

Сүүлийн хоногт халдварын 264 тохиолдол бүртгэгдлээ

Сүүлийн 24 цагт Covid-19 халдварын 264 тохиолдол бүртгэгджээ. Үүнээс нийслэлд 132, орон нутагт 132 тохиолдол бүртгэгдсэн байна. Мөн энэ өдөр нас баралт бүртгэгдээгүй сайн мэдээтэй байна. Уг өвчний улмаас нас баралт бүртгэгдээгүй байна.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 1,840 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 460 нь хүүхэд байна.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

Хөнгөн – 523
Хүндэвтэр – 1,127
Хүнд - 169
Маш хүнд – 21 хүн байна. Түүнээс гадна гэрийн хяналтад 5,772 хүн байгаа юм.