ЭМЯ: Сүүлийн нэг хоногт 189 хүнээс халдвар илэрч, нас баралт бүртгэгдсэнгүй

ЭМЯ: Сүүлийн нэг хоногт 189 хүнээс халдвар илэрч, нас баралт бүртгэгдсэнгүй

Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 189 тохиолдол батлагдсан талаар ЭМЯ мэдээллээ. Шинээр батлагдсан тохиолдлуудын

  • 91 нь Улаанбаатарт
  • 98 нь орон нутагт батлагдсан.

Одоогоор халдварын улмаас 1377 хүн эмнэлэгт, 4863 хүн гэрийн тусгаарлалтад Өрхийн эмнэлгийн хяналт дор эмчлүүлж байна. Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас нас баралт бүртгэгдээгүй. Ингэснээр коронавирусийн халдвараас шалтгаалсан нас баралт 2104 болов. Талийгаачдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.