Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэл дуусахад 6 хоног үлдлээ

Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэл дуусахад 6 хоног үлдлээ

Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэл 03-р сарын 14-ний 18:00 цагт дуусах юм. Тус шалгалтыг 2022 оны дөрөвдүгээр  сарын 02-ны өдөр зохион байгуулах ба босго оноо 400 байна.

Их, дээд сургуульд элсэн суралцахаар ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагч нь Монгол Улсын Засгийн газрын 37-р тогтоолын дагуу эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг сайжруулах зорилготой “Монгол хэл бичгийн шалгалт”-д заавал хамрагдсан байна.

Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэл элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлтэй хамт https://eyesh.eec.mn/ цахим хуудсаар явагдах ба энэ оны төгсөгч /2022 онд ерөнхий боловсролын сургууль төгсөх шалгуулагч/-д автоматаар бүртгэгдэнэ. Харин өмнөх оны төгсөгч /2022 оноос өмнө ерөнхий боловсролын сургууль төгссөн, коллеж, МСҮТ төгссөн иргэн/-д сонгож бүртгүүлнэ. Монгол хэл бичгийн шалгалт нь үнэ төлбөргүй байна.