Л.Энх-Амгалан: Муу багш муу цалин авна. Нэг жил ажилласан багш 20 жил ажилласан багштай адил цалин авахгүй

Л.Энх-Амгалан: Муу багш муу цалин авна. Нэг жил ажилласан багш 20 жил ажилласан багштай адил цалин авахгүй

Өнөөдөр /2022.03.10/ Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийлээ.

Тэрбээр, “Цалингийн доод жишиг Засгийн газрын хуралдаанаар батлагдлаа. Боловсролын салбарт багш нарын чадамжаас сурагч хүүхдийн үр дүн хэмжигддэг. Иймд сайн багш сайн цалин авч, муу багш муу цалин авдаг тогтолцоо руу шилжих шаардлагатай. Багш нарын цалингийн доод жишиг дээшилсэн байна. Цалингийн доод жишиг дээшилж байгаа учраас үүн дээрээ үндэслэсэн үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоо нэвтрүүлнэ. Нэг жил ажилласан багш 20 жил ажилласан багштай адил цалин авах ёсгүй” гэв.