Бүртгэлд мэдээлэгдсэнээс ГУРАВ ДАХИН ИХ буюу 18 сая хүн коронавирусээр нас барсан гэв

Бүртгэлд мэдээлэгдсэнээс ГУРАВ ДАХИН ИХ буюу 18 сая хүн коронавирусээр нас барсан гэв

АНУ-ын Вашингтоны их сургуулийн эрдэмтэд дэлхийн 191 улсад судалгаа хийж коронавирусийн халдварын улмаас нас барсан хүмүүсийн тоог гаргажээ.

Судалгааны үр дүнд тэд цар тахал эхэлснээс хойш дэлхий даяар нийт 18 гаруй сая хүн коронавирусийн халдвараар нас барсан байх магадлалтай гэж үзсэн байна. Энэ нь албан ёсны статистикт бүртгэгдсэн тооноос ойролцоогоор гурав дахин их үзүүлэлт юм. Тодруулбал, албан ёсны статистикт дэлхий даяар коронавирусийн халдварын улмаас 6 сая гаруй хүн нас барсан гэж бүртгэсэн байгаа юм.  

Эрдэмтэд нас баралтын тоог тооцоолохын тулд улс орнуудын засгийн газрын вебсайтууд, Дэлхийн нас баралтын мэдээллийн сан, Европын статистикийн албанаас хайлт хийх замаар мэдээлэл цуглуулсан байна. Ингэхэд зарим орны Засгийн газрын зүгээс тайлагнасан статистик мэдээ бодит байдлаас хэд дахин бага байсан аж. Өөрөөр хэлбэл, тухайн улс орнууд ковидын улмаас нас барсан хүмүүсийн тоог багасгаж мэдээлсэн гэсэн үг юм. Засгийн газраас нь тайлагнасан статистик тоо судалгааны үр дүнд гарсан статистик тооноос хамгийн их зөрүүтэй гарсан улсуудын жагсаалтад:

  • Боливи
  • Болгар
  • Эсватини
  • Хойд Македон
  • Лесото бичигджээ.

Харин хамгийн ойролцоо мэдээлсэн улсуудын жагсаалтад

  • Исланд
  • Австрали
  • Сингапур
  • Шинэ Зеланд
  • Тайвань улсууд багтсан байна.



Өнөөдөр тахиа өдөр

3 цагийн өмнө