"Нүүдэлчдийн өвөл-Бүргэдийн баяр" болж байна

"Нүүдэлчдийн өвөл-Бүргэдийн баяр" болж байна

Казах түмний уламжлалт хаврын баяр “Наурыз”-ын хүрээнд өнөөдөр /2022.03.12/ Монгол Кувейтын байгаль төвд “Нүүдэлчдийн өв-Бүргэдийн баяр-2022” болж байна. 

Тодруулбал, Монгол-Кувейтын байгаль хамгаалах төвд “Хаврын бүргэдийн баяр-2022” болж байна. Тус өдөрлөгт Баян-Өлгий аймаг, Төв аймгийн 11 бүргэдчин зорин оролцож байна. Мөн арга хэмжээний нээлтэд УИХ-ын гишүүн, Баян-Өлгий аймгийн нутгийн зөвлөлийн дарга Т.Аубакир, БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга, УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Ц.Анандбазар, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан оролцсон юм. Түүнчлэн Герман, Турк, Кувейт, Франц, Орос, Польш, БНСУ, АНУ, Япон, Казакстан, Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдууд, төлөөлөгчид хүрэлцэн ирсэн байна.

“Хаврын бүргэдийн баяр”-ыг УИХ-ын гишүүн Т.Аубакир, Улаанбаатар хот дахь Баян-Өлгий аймгийн нутгийн зөвлөл болон Монголын бүргэдчидийн холбоо, Аялал жуулчлалын хөгжлийн төв, нийслэлийн Аялал жуулчлалын газар зохион байгуулж байна. Мөн БОАЖЯ, Соёлын яам дэмжин ажиллалаа. Тус баярын үеэр гар эдлэлийн худалдаа, бүргэдийн ан, урлаг соёлын арга хэмжээ, уламжлалт спортын наадмууд болж буй. Түүнчлэн хамгийн сайхан үндэсний хувцас, эмээл, морь шалгаруулах зэрэг олон төрлийн арга хэмжээгээр үргэлжлэхээр төлөвлөжээ.