Өрх, дүүргийн эмнэлгийн ажиллах цагийн хуваарийг уртасгалаа

Өрх, дүүргийн эмнэлгийн ажиллах цагийн хуваарийг уртасгалаа

Томуу, томуу төст өвчний дэгдэлт их байгаатай холбогдуулан НЭМГ-ын дарга гуравдугаар сарын 10-нд А/43 тоот тушаал гаргаж, дүүргийн Эрүүл мэндийн төв, ӨЭМТ-ийн ажиллах цагийн хуваарийг уртасгасан.

Тодруулбал, гуравдугаар сарын 11-нээс дөрөвдүгээр сарын 1-нийг хүртэл өрх, тосгоны эрүүл мэндийн төвүүд бямба гарагт 10.00-17.00 цагийн хооронд ажиллахаар болжээ. Мөн дүүргийн Эрүүл мэндийн төвийн Хүүхдийн кабинетыг ажлын өдрүүдэд 08.30-22.00, ням гарагт 10.00-17.00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллахаар зохицуулалт хийжээ.