С.Энхболд: Шаардлагатай гэвэл ТАВ дахь тунгийн вакцинжуулалтыг зарлана

С.Энхболд: Шаардлагатай гэвэл ТАВ дахь тунгийн вакцинжуулалтыг зарлана

КОВИД-19-өөс урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутамд нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих үүрэг бүхий Түр хороо хуралджээ. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд дархлаажуулалттай холбоотой зарим мэдээллийг өгсөн байна.

Тэрбээр "Шинэ мутацлагдсан хувилбар орж ирэхгүй бол манай улсын халдварын тохиолдлын тоо буурах хандлагатай, өнөөдрийн байдлаар хяналтад орсон гэсэн үг. Дөрөв дэх тун дараагийн давлагаанаас илүү хамгаалах тул эхлүүлсэн. Түүнчлэн эрсдэлт бүлгийн дархлалын эсийг идэвхжүүлэх үр нөлөө сайн байна гэсэн үүднээс уг тунг тарих үйл ажиллагааг эхлүүлээд байна. Өнөөдрийн байдлаар хүн амын 3.4 хувь нь хамрагдсан. Одоогоор дархлаажуулалтын судалгааг тогтмол хийж байгаа бөгөөд шаардлагатай гэвэл дараагийн вакцинжуулалтыг зарлана" гэжээ.