Амны хаалт зүүж биеийн тамирын хичээлд орохгүй байхыг анхааруулав

Амны хаалт зүүж биеийн тамирын хичээлд орохгүй байхыг анхааруулав

Өнөөдөр /2022.03.16/ ЭМЯ-ны зүгээс дараах зөвлөмжийг гаргалаа. Амны хаалттай дасгал хөдөлгөөн хийх үед хүний амьсгалж буй хүчилтөрөгчийн хэмжээ багассанаар хүчилтөрөгчийн дутагдалд орж амь насаа алдах аюултай байдаг. Жишээ нь,

  • Одоогоор 1 жилийн өмнө Японы Осака мужийн Такацука хотын бага сургуулийн 5-р ангийн сурагч биеийн тамирын хичээл дээр амны хаалттайгаа гүйж яваад ухаан алдан унаж, эмнэлэгт хүргэгдсэнийхээ дараа нас барсан байна.
  • Харин 2 жилийн өмнө Хятадад мөн адил биеийн тамирын хичээл дээр амны хаалттайгаа гүйж байсан 3 хүүхэд ухаан алдаж, улмаар амь насаа алдсан харамсалтай тохиолдол тус тус гарсан байна. Иймд иргэд дараах зөвлөмжийг дагахыг зөвлөв.