E-MONGOLIA: Зургадугаар сарын 1-ээс өмнө орон нутгийн 3 мянган үйлчилгээг цахимжуулна

E-MONGOLIA: Зургадугаар сарын 1-ээс өмнө орон нутгийн 3 мянган үйлчилгээг цахимжуулна

“E-Mongolia” нээлттэй хаалганы өдөрлөг болж байна. Өдөрлөгт ирсэн хүмүүст иргэний үнэмлэх, гадаад паспорт, нэр, түр данс, гарын үсэг болон нийгмийн халамжийн 31 үйлчилгээг үзүүлж байгаа юм. 

“E-Mongolia” төслийг 2020 оны аравдугаар сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар Монгол улсын хэмжээнд 2 сая хэрэглэгчтэй болж, 650 төрийн үйлчилгээг цахимжуулсан байна. Цахим үйлчилгээ авч буй иргэдийн 70 хувь нь Улаанбаатар, Дархан, Эрдэнэтийн иргэд байдаг. Харин үлдсэн 30 хувь нь хөдөө орон нутгаас байдаг аж. Тиймээс аймаг, сумдад үйл ажиллагаагаа явуулах цахим үйлчилгээг таниулах зорилгоор Хөвсгөл, Булган аймгуудад сургалт хөтөлбөрүүдийг зохион байгуулж эхэлжээ. Одоогоор  8 аймагт 700 гаруй төрийн үйлчилгээг нэвтрүүлэх,  зургаан сарын 1 -ээс өмнө орон нутгийн 3000 үйлчилгээг цахимжуулахаар ажиллаж байна.

Цахим хөгжил харилцаа холбооны яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-эрдэнэ “E-Mongolia хэрэглэгчдийн дунд судалгаа явуулж хамгийн хүнд суртал, авилгатай тулгарч буй үйлчилгээнүүд дээр голлон ажилладаг. Харин өнөөдрийн нээлттэй өдөрлөгт залуусыг урьж эмээ, өвөө, аав, ээждээ төрийн үйлчилгээг гэрээсээ авах боломжтой гэдгийг зааж мэдүүлээсэй гэсэн зорилгоор зохион байгуулж байна” гэв.

О.Соёлмаа