ЭМЯ: Сүүлийн 24 цагт нийт 35 тохиолдол батлагдлаа

ЭМЯ: Сүүлийн 24 цагт нийт 35 тохиолдол батлагдлаа

Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 35 тохиолдол батлагдсан талаар ЭМЯ мэдээллээ. Шинээр батлагдсан тохиолдлуудын

  • 18 нь Улаанбаатарт
  • 17 нь орон нутагт батлагдсан.

Одоогоор халдварын улмаас 565 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Эдгээрийн 27 нь жирэмсэн эмэгтэй, 81 нь хүүхэд байгаа аж. Харин 1919 хүн гэрийн тусгаарлалтад Өрхийн эмнэлгийн хяналт дор эмчлүүлж байна. Тухайн өдөр халдварын улмаас нас баралт бүртгэгдээгүй байна.