Дорнод аймаг дахь Монголын Оюун ухааны академийн байранд хулгай орж, санаатай галдан шатаажээ

Дорнод аймаг дахь Монголын Оюун ухааны академийн байранд хулгай орж, санаатай галдан шатаажээ

Өчигдөр /2022.03.20/ Дорнод аймаг дахь Монголын Оюун ухааны академийн байранд хулгай орж, сургалтын байрыг галдан шатаасан хэрэг гарчээ.

Тодруулбал, өчигдөр үүрийн 06:00 цагийн орчимд тус академийн сургалтын байрыг санаатайгаар шатааж, суралцагчдын хичээлийн хэрэгсэл, сурах бичгүүдийг шатаасан бөгөөд хоёр компьютер, хоёр нөөтбүүк хулгайд алдсан аж.

Одоогоор тус академийн хувьд 100 орчим сурагчтай бөгөөд хэрэв хичээл тасалдвал хүүхдүүдийн сонирхол буурч, цаашид хичээллэхэд хүндрэлтэй байдал үүснэ гэжээ.