МИАТ-ийн захирал Б.Мөнхтамир бусадтай таагүй харьцаж, “автомашины явдал дунд хаалга нээж” дүрэм ЗӨРЧЖЭЭ

МИАТ-ийн захирал Б.Мөнхтамир бусадтай таагүй харьцаж, “автомашины явдал дунд хаалга нээж” дүрэм ЗӨРЧЖЭЭ

2021 оны аравдугаар сард Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын шийдвэр гарч, МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баттөрийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний оронд Б.Мөнхтамирыг томилсон. Б.Мөнхтамир нь МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал залуучуудын холбоо /НАМЗХ/-ны дэд ерөнхийлөгч гэсэн улс төрийн албан тушаал хашиж байсан байдаг.

-МИАТ ТӨХК-ИЙН ЗАХИРАЛ Б.МӨНХТАМИР ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРМИЙГ ЗӨРЧЖЭЭ-

Тэгвэл тэрбээр саяхан “Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм” болон “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийг ноцтой зөрчсөн үйлдэл гаргасан байж болзошгүй байна. Тодруулбал, Б.Мөнхтамир нь МИАТ ТӨХК-нд бүртгэлтэй 81-09 УБУ улсын дугаартай автомашины арын суудалд зорчиж явахдаа замын хөдөлгөөнд оролцож байгаа иргэнтэй таагүй харилцаж, улмаар тээврийн хэрэгслийн явдал дунд хаалга нээж холбогдох дүрэм, журмыг зөрчсөн байж болзошгүй үйлдэл гаргажээ.

Учир нь “Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм”-ийн:

  • 1.A-д Хамгаалах бүсээр тоноглосон суудалд зорчихдоо хамгаалах бүс хэрэглэх,
  • 2.A-д хөдөлгөөний үед жолоочийн анхаарлыг сарниулах, жолоодлогод саад болох
  • 2.В-д тээврийн хэрэгслийн явдал дунд хаалга нээх, буух, суух, ачаа ачих, буулгах, цонхоор биеэ болон бусад зүйл гаргах
  • 2.E-д Бусдын хөдөлгөөнд саад болохоор байвал зогсож байгаа тээврийн хэрэгслийн хаалгыг нээхийг хориглоно гэж заажээ.

Энэхүү автомашиныг Д.Баттөр МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа унаж байсан гэдэг.

-АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ДҮРМИЙГ ЗӨРЧСӨН ҮҮ-

Харин МИАТ төрийн өмчит компанийн ажилтны ёс зүйн дүрэмд: Ажилтны ёс зүйн хэм хэмжээг “Ажилтан нь хууль дүрмээр олгогдсон эрх мэдэл, чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хамт олон, нийгмийн харилцааны хүрээнд дагаж мөрдвөл зохихзан үйлийн нийлбэр цогцыг, Холбогдох хууль зөрчсөн: ...хуулийг санаатай болон болгоомжгүйгээр зөрчихдөө компанийн нэр хүндийг унагасан, ашигласан, харш үйлдэл хийсэн байх, Зохисгүй байдал гаргахгүй байх: Ажилтан хуулийг чанд мөрдөж, ... нэр хүндийг өндөр байлгахыг ямагт эрхэмлэж, зохисгүй байдал гаргахгүй байх үүрэгтэй бөгөөд энэ нь түүний ажил мэргэжлийн болон хувийн зан үйлийн аль алинд хамааралтай хэмээн тодорхойлжээ.

Харин эдгээрийг зөрчсөн тохиолдолд ёс зүйн хороо хуралдаж, ёс зүйн зөрчил гаргасныг тогтоож, сахилгын шийтгэл ногдуулах, эсвэл гэмт хэргийн шинжтэй бол холбогдох хуулийн байгууллагад шилжүүлэхээр дүрэмдээ тусгасан байна.

МИАТ ТӨХК-ийн ажилтны ёс зүйн дүрэм

Харин Засгийн газрын 2019 оны Нэгдүгээр сарын 23-ны өдрийн 33 дугаар тогтоолоор “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийг баталсан байдаг. Учир нь МИАТ ТӨХК-ийн захирал Б.Мөнхтамир нь энэхүү дүрэмд хамаарч болзошгүй юм. 

Тус дүрмийн:

  • 2.1.1. үзэл бодол, зан суртахуун, үг, үйлдлээрээ Үндсэн хууль, бусад хуулиар баталгаажуулсан хууль ёсыг эрхэмлэн дээдлэх зарчмыг илэрхийлэн сахина
  • 3.1.3.б. албан тушаалын бүрэн эрхээ ашиглан бусдыг дарамтлах, эрхшээлдээ байлгах, хавчин гадуурхахгүй байх
  • 3.1.4.в. албан үүргээ гүйцэтгэж байхдаа буюу ажлын байрандаа согтууруулах ундаа хэрэглэх, этгээд байдлаар хувцаслах, бүдүүлэг зан авир гаргахыг цээрлэж, олон нийтийн газарт мөрдөх дэг журмыг сахих гэж заажээ.

Харин тус дүрмийг зөрчсөн алба хаагч нь:

  • 4.2. Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн төрийн албан хаагчид зөрчлийн шинж байдлыг харгалзан ёс зүйн дараахь хариуцлага хүлээлгэнэ:
  • 4.2.1. уучлал гуйхыг үүрэг болгох;
  • 4.2.2. сануулах;
  • 4.3. Төрийн албан хаагч энэ дүрмийн 3.1.5.б-д заасны дагуу сайн дураараа албан тушаалаас чөлөөлөгдөх нь ёс зүйн хариуцлага хүлээсэнд тооцогдоно.
  • 4.4. Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн үйлдэл нь сахилгын болон захиргааны зөрчил, гэмт хэргийн шинжтэй бол холбогдох хуулийн дагуу хариуцлага ногдуулна гэж заажээ.