"Хуримтлалын сангийн дансыг нээж, 10 мянган өрх орон сууцны ипотекийн зээлд хамрагдах боломж өнөөдрөөс бүрдлээ" гэж Төрийн банкны захирал мэдэгдлээ

"Хуримтлалын сангийн дансыг нээж, 10 мянган өрх орон сууцны ипотекийн зээлд хамрагдах боломж өнөөдрөөс бүрдлээ" гэж Төрийн банкны захирал мэдэгдлээ

Хуримтлалын сангийн дансыг нээж, ипотекийн зээл олголтыг нэмэгдүүлэх талаар мэдээлэл хийлээ. 

Төрийн банкны гүйцэтгэх захирал Ө.Гантөр, "Өнөөдрийн байдлаар нийт 5000 орчим иргэдийн 600 орчим тэрбум төгрөгийн ипотекийн хүсэлт ирсэн байна. Энэ хүсэлтийг салбар нэгжүүдээр аваад шийдвэрлээд явж байгаа. Үндэсний баялгийн сангийн хууль батлагдсантай холбогдуулан 500 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг ипотекийн зээлийн эх үүсвэрт хуваарилсан тул дэмжлэг үзүүлж байгаа. Төвлөрлийг бууруулах, дундаж орлоготой иргэдийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд орон нутагт түлхүү эх үүсвэр олгоно. Нөхцлийн хувьд зургаан хувийн хүүтэй буюу өмнөх ипотекийн зээлтэй ижил нөхцөлтэй байгаа. Эх үүсвэр тогтвортой байвал зөвхөн төрийн банк бус бусад банкуудад ч олгогдоод явна" гэв.