Төв аймгийн 58 үйлчилгээ цахимжиж, “e-Mongolia”-д нэгтгэгдлээ

Төв аймгийн 58 үйлчилгээ цахимжиж, “e-Mongolia”-д нэгтгэгдлээ

“И-Монгол” академийн баг 2022 оны гуравдугаар сарын 14-18-ны өдрүүдэд Төв аймагт ажиллаж, Цахим жишиг аймаг загварын танилцуулахын зэрэгцээ тус аймгийн нутгийн захиргааны 58 үйлчилгээг цахимжуулж, “e-Mongolia”-д нэгтгэлээ. Тодруулбал,

  • Төв аймгийн эрүүл мэндийн газар – 4 үйлчилгээ
  • Төв аймгийн боловсрол, шинжлэх ухааны газар – 1 үйлчилгээ
  • Төв чандмань дулааны эрчим хүчний газар ОНӨААТҮГ – 7 үйлчилгээ
  • Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар – 7 үйлчилгээ
  • Төв аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс – 16 үйлчилгээ
  • Төв аймгийн авто тээврийн төв – 4 үйлчилгээ
  • Төв аймгийн онцгой байлдлын газар – 3 үйлчилгээ
  • Төв аймгийн авто замын хөгжлийн газар – 1 үйлчилгээ
  • Зуунмод сумын ЗДТГ -ын 6 үйлчилгээ
  • Төв аймгийн архивын газар – 5 үйлчилгээ

Үүний зэрэгцээ, Төв аймгийн иргэдэд “e-Mongolia”-г хэрхэн ашиглах заавар, зөвлөгөө, мэдээлэл өгөх зорилгоор нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулж, нутгийн захиргааны алба хаагчдад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажилласан юм.