ЭМЯ: Сүүлийн нэг хоногт 103 хүнээс халдвар илэрсэн бол нас баралт БҮРТГЭГДЭЭГҮЙ

ЭМЯ: Сүүлийн нэг хоногт 103 хүнээс халдвар илэрсэн бол нас баралт БҮРТГЭГДЭЭГҮЙ

ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг танилцууллаа. Улсын хэмжээнд сүүлийн нэг хоногт коронавирусийн 103 тохиолдол батлагджээ. Тодруулбал,

  • Улаанбаатарт-61
  • Орон нутагт-42 хүнээс халдвар илэрчээ.

Өнөөдрийн байдлаар халдварын улмаас 420 хүн эмнэлэгт, 1280 хүн Өрхийн эмнэлгийн хяналтад гэрээр тусгаарлагдан эмчлүүлж байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн дунд 57 хүүхэд, 19 жирэмсэн эх байна.

Мөн хугацаанд нас баралт бүртгэгдээгүй талаар ЭМЯ мэдээллээ. 

ЭМЯ