“Эм, эмнэлгийн хэрэгслийн олдоц муу байгаагаас ханиад, хатгалгаагаар хэвтэн эмчлүүлэх хүүхдүүдийн тоо нэмэгдэж байна”

“Эм, эмнэлгийн хэрэгслийн олдоц муу байгаагаас ханиад, хатгалгаагаар хэвтэн эмчлүүлэх хүүхдүүдийн тоо нэмэгдэж байна”

Бага насны хүүхдүүдийн дунд хатгалгаа болон амьсгалын дээд замын өвчлөл түгээмэл байгаа аж. Хүүхдэдээ гэрээр эмчилгээ хийх гэсэн иргэдэд шаардлагатай эм тариа нь олдохгүй байгаагаас болж хүндрүүлж эмнэлэгт хэвтэх тохиолдол нэмэгдэж байгаа талаар эмч, мэргэжилтнүүд хэлж байна.

Тухайлбал, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт одоо 170 хүүхэд хэвтэнэ эмчлүүлж байна. Тус эмнэлэг нь эм, эмнэлгийн хэрэгслийн 14-30 хоногийн нөөцтэй байна. Яаралтай тусламжийн тасагт өдөрт 5060 хүүхэд үзүүлдгээс тал нь хэвтэн эмчлүүлэх шаардлагатай. Энэ тоо амралтын өдрөөр ихэсдэг гэдгийг тус нэгдсэн эмнэлгийн эмч нар хэллээ.

Ханиад, томууны улирал эхэлсэнтэй холбоотой хатгалгаа, ханиадтай хүүхдүүд ихсэж байгаагаас үүдэн эмнэлгүүд хүний нөөцийн дутагдалд орж, өрхийн эмч болон оюутнуудыг дайчилж эхэлжээ. Мөн хотын зарим хэсэгт шаардлагатай эм тариа буюу уяан зүү, ариутгал, цэвэрлэгээний зүйлс  эм дутагдалтай байгаа аж.