Төрийн албаны шалгалтыг Баасан гарагт зохион байгуулна

Төрийн албаны шалгалтыг Баасан гарагт зохион байгуулна

Дөрөвдүгээр сарын 1-нээс Төрийн албаны шалгалт зохион байгуулагдана. Шалгалтад орох иргэд exam.csc.gov.mn цахим системийн "Бүртгэлд хамрагдсан иргэд" цэс рүү орж хаана, хэзээ, хэдэн цагт шалгалт өгөх товоо мэдэх боломжтой юм.

Хэрвээ Та нэвтрэх эрх, нууц үгээ мартсан бол бүртгэлтэй гар утасны дугаартаа 1 удаагийн код хүлээн авч нууц үгээ солино. Та иргэний үнэмлэхтэйгээ шалгалт эхлэхээс 30 минутын өмнө ирж, танхимд суудлаа эзэлсэн байхыг анхаарна уу хэмээн холбогдох албаныхан мэдээлжээ.

Төрийн албаны ерөнхий шалгалтад энэ удаа 7675 иргэн бүртгүүлжээ.