ЭМЯ: Улсын хэмжээнд 85 тохиолдол шинээр батлагдаж, нас баралт бүртгэгдээгүй

ЭМЯ: Улсын хэмжээнд 85 тохиолдол шинээр батлагдаж, нас баралт бүртгэгдээгүй

Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 85 тохиолдол батлагдсан талаар ЭМЯ мэдээллээ. Шинээр батлагдсан тохиолдлуудын 

  • 52 нь Улаанбаатарт
  • 33 нь орон нутагт батлагдсан.

Одоогоор халдварын улмаас 309 хүн эмнэлэгт, 909 хүн гэрийн тусгаарлалтад Өрхийн эмнэлгийн хяналт дор эмчлүүлж байна. Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас нас баралт бүртгэгдээгүй. Ингэснээр коронавирусийн халдвараас шалтгаалсан нас баралт 2108 болов. Талийгаачдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.