Сүүлийн хоногт 65 батлагдсан тохиолдол бүртгэгджээ

Сүүлийн хоногт 65 батлагдсан тохиолдол бүртгэгджээ

Сүүлийн хоногт коронавируст халдварын 65 тохиолдол PCR шинжилгээгээр батлагдсан тухай Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв.

Шинэ батлагдсан тохиолдлын

37 нь нийслэлд
28 нь орон нутагт бүртгэгдлээ.
Өнөөдрийн байдлаар халдварын улмаас 825 хүн гэрийн ажиглалтад байгаа бол 227 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм. Хэвтэн эмчлүүлж буй иргэдийг биеийн байдлаар нь ангилбал

хөнгөн 24
хүндэвтэр 131
хүнд 58
нэн хүнд 14 хүн байна.