ЭМЯ: Сүүлийн нэг хоногт улсын хэмжээнд коронавируст халдварын 81 тохиолдол бүртгэгдлээ

ЭМЯ: Сүүлийн нэг хоногт улсын хэмжээнд коронавируст халдварын 81 тохиолдол бүртгэгдлээ

ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг танилцууллаа. Улсын хэмжээнд сүүлийн нэг хоногт коронавирусийн 81 тохиолдол батлагджээ. Тодруулбал,

  • Улаанбаатарт-44
  • Орон нутагт-37 хүнээс халдвар илэрчээ.

Өнөөдрийн байдлаар халдварын улмаас 218 хүн эмнэлэгт, 753 хүн Өрхийн эмнэлгийн хяналтад гэрээр тусгаарлагдан эмчлүүлж байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн дунд 20 хүүхэд, гурван жирэмсэн эх байна.

Мөн хугацаанд нас баралт бүртгэгдээгүй талаар ЭМЯ мэдээллээ.