Ковидын халдварын үед илрэх ЕСӨН ШИНЖ ТЭМДГИЙГ шинээр нэрлэжээ

Ковидын халдварын үед илрэх ЕСӨН ШИНЖ ТЭМДГИЙГ шинээр нэрлэжээ

ДЭМБ-аас коронавирусийн халдварын үед илрэх шинж тэмдгүүдийн жагсаалтыг гаргасан байдаг. Тэгвэл Их Британийн Эрүүл мэндийн аюулгүй байдлын агентлаг (NHS) уг жагсаалтыг шинэчилж, халдварын үед илэрч болон есөн шинж тэмдгийг шинээр нэрлэжээ.  

Тодруулбал, Их Британийн эрүүл мэндийн байгууллагуудын зөвлөгөөнд коронавирусийн халдварын эхэн үед

  • халуурах
  • ойр ойрхон ханиалгах
  • үнэрлэх, амтлах мэдрэмж алдагдах шинж тэмдэг хамгийн түгээмэл илэрнэ гэсэн байдаг.

Харин шинээр

  1. амьсгал давчдах
  2. ядрах, ядарсан мэт мэдрэмж төрөх
  3. бие сулрах
  4. толгой өвдөх
  5. хоолой өвдөх
  6. хамар битүүрэх, нус гоожих
  7. хоолны дуршилгүй болох
  8. суулгалт
  9. бие янгинаж өвдөх шинж тэмдгүүдийг албан ёсны жагсаалтад оруулсан байна.

Мөн жагсаалтад шинээр нэмэгдсэн шинж тэмдгүүдийн ихэнх нь ханиад, томууны үед илрэх шинж тэмдгүүдтэй маш төстэй болохыг NHS анхааруулжээ.

Эх сурвалж: ВВС