Бичил хуванцрууд жимс, ногоо ургамлын үндсээр дамжиж хүний цусанд шингэдэг байна

Бичил хуванцрууд жимс, ногоо ургамлын үндсээр дамжиж хүний цусанд шингэдэг байна

Нидерландын эрдэмтэд хүний цуснаас анх удаа бичил хуванцар байгааг тогтоосон. Энэ талаар “Handelsblatt” сонины цахим хувилбар мэдээллээд байсан юм. Мэргэжилтнүүд эрүүл, насанд хүрсэн 22 хүний цуснаас шинжилгээ авахад 17 нь хүнээс икро пластик илэрсэн. 

Тодруулбал, Каталаны Их сургуулийн судлаачид лууван, брокколи, төмс, алим зэрэг хүнсний ногоонд судалгаа хийж үзэхэд 50 нанометр хэмжээтэй хуванцрууд байгааг олжээ. Бичил хуванцрууд нь үр тарианы үндэс рүү нэвтэрч, бидний идэж байгаа хүнсэнд агуулагддаг байна.

Мөн талаас дээш хувиас PET буюу шингэн хадгалдаг төрлийн хуванцар, үлдсэн хэсгээс нь сав баглаа боодол, уутны төрлийн хуванцрууд байгаа нь нотлогджээ.

Эрдэмтэд бичил хуванцар хүний ​​эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлдгийг хараахан мэдэхгүй байна. Гэвч бичил хуванцар нь хүний ​​эд эсэд гэмтэл учруулдаг нь лабораторийн нөхцөлд нотлогдож, агаарын бохирдлын тоосонцор бие махбодод нэвтэрч, жил бүр олон сая хүн эрт нас бардаг нь хэдийнээ тогтоогдсонд мэргэжилтнүүд санаа зовж байна. Үүнээс гадна, хүн бичил хуванцрыг хоол хүнс, устай хамт залгиж, мөн амьсгалдаг болохыг тогтоожээ.