“Авар” гэгддэг эртний дайчид одоогоос 1500 жилийн өмнө Монголоос Европт очсон гэдгийг судлаачид тогтоожээ

“Авар” гэгддэг эртний дайчид одоогоос 1500 жилийн өмнө Монголоос Европт очсон гэдгийг судлаачид тогтоожээ

Олон улсын эрдэмтдийн багийн хийсэн генетикийн судалгаагаар “Авар” гэгддэг дайчид одоогоос 1500 орчим жилийн өмнө Монголоос Европ руу аялсан нь тогтоогдсон талаар "Science" сэтгүүл мэдээлжээ.

Макс Планкийн нэрэмжит хувьслын антропологийн хүрээлэнгийн Гуидо Альберто, Гнечки-Рускон зэрэг эрдэмтэн одоогийн Унгарын нутаг дэвсгэрт 27 газраас олдсон Авар элитүүдийн геномд шинжилгээ хийсэн байна. Ингэхэд тэдгээр дайчны ДНХ хэдэн арван жилийн өмнө Монголын зүүн нутагт оршуулсан эртний хүнийхтэй адилхан байсан нь тогтоогджээ. 

Судалгааны багийн эрдэмтэн Сөүлийн үндэсний их сургуулийн Чонвон Жонг “ДНХ-үүд хоорондоо маш төстэй байна. Авар дайчдын булшнаас авсан ДНХ-ийн дээж нь Зүүн Азийн эртний хүмүүсийн шинж тэмдгийг хадгалсаар байна. Үүнээс тэдгээр дайчин Монголоос Европ руу чиглэн аялсан нь харагдаж байна” гэжээ.

Судлаачид "Авар" дайчдын булшнаас дээж авчээ

Авар бол монгол угсааны хоёр аймгийн нүүдэлчид бөгөөд Унгарын нутагт төвлөрөн нутаглаж байсан юм. Тэд Аварын хаант улсыг байгуулан Византын эзэнт гүрэн, Персийн улсуудтай өргөн харилцаатай байжээ. Эрдэмтэд Авар улсын нийслэлээс хол амьдарч байсан энгийн иргэд нутгийнхантай холилдсон байж магадгүй гэх таамаглалыг дэвшүүлсэн байна.

Эх сурвалж: Archaeology

"Авар" дайчин