ЭМЯ: Улсын хэмжээнд 87 хүнээс халдвар илэрсэн бол нас баралт БҮРТГЭГДЭЭГҮЙ

ЭМЯ: Улсын хэмжээнд 87 хүнээс халдвар илэрсэн бол нас баралт БҮРТГЭГДЭЭГҮЙ

Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд коронавируст халдварын 87 тохиолдол бүртгэгдсэн талаар ЭМЯ мэдээллээ. Тодруулбал,

  • Улаанбаатар хотод 51
  • Орон нутагт 36 хүнээс халдвар илэрсэн байна. Мөн хугацаанд халдвараас шалтгаалсан нас баралт бүртгэгдээгүй.

Одоогоор халдварын улмаас 181 хүн эмнэлэгт, 691 хүн Өрхийн эмнэлгийн хяналтад гэрээр тусгаарлагдан эмчлүүлж байна.