ТОДРУУЛГА: Түлэнхийн төвд Улсын комисс ажиллаж, гадна талбайн тохижилтын ажлыг хийж дуусгах 14 хоног өгчээ

ТОДРУУЛГА: Түлэнхийн төвд Улсын комисс ажиллаж, гадна талбайн тохижилтын ажлыг хийж дуусгах 14 хоног өгчээ

Арван жил саатсан Түлэнхийн төвийн барилгыг гуравдугаар сард бүрэн ашиглалтад оруулна хэмээн албаныхан өмнө нь мэдээлж байсан. Улмаар өнгөрсөн гуравдугаар сарын 11-ны өдөр Улсын комисс ажиллаж, барилгын гүйцэтгэлийн явцтай танилцсан талаар бид мэдээлж байв.

Улсын комисс хэзээ хүлээн авах талаар бид албаны эх сурвалжаас тодруулахад “Барилгын ажил үндсэндээ дууссан. Өнгөрсөн сард Улсын комисс гүйцэтгэлийн ажилтай танилцсан бөгөөд гадна талбайн тохижилтын зарим ажлыг гүйцээх 14 хоногийн хугацаа өгсөн. Уг ажил дууссаны дараа тун удахгүй ашиглалтад орно” гэв.