Монгол хэл бичгийн шалгалтад хамрагдаж чадаагүй болон босго онооны болзол хангаагүй шалгуулагчид дахин өгөх боломжтой

Монгол хэл бичгийн шалгалтад хамрагдаж чадаагүй болон босго онооны болзол хангаагүй шалгуулагчид дахин өгөх боломжтой

2022 оны Элсэлтийн Ерөнхий Шалгалт/ЭЕШ/-ын журмын 1 дүгээр зүйлийн 1.5, 1.6 дахь заалтыг үндэслэн 2022 оны дөрөвдүгээр сарын 2-ны монгол хэл бичгийн шалгалтад хамрагдаж чадаагүй болон босго онооны болзол хангаагүй шалгуулагчид дахин бүртгэлд хамрагдах боломжтой.

Монгол хэл бичгийн дахин шалгалтын бүртгэл дөрөвдүгээр сарын 13-ны 09:00 цагт эхэлж, дөрөвдүгээр сарын 20-ны 18:00 цагт дуусна хэмээн Боловсролын Үнэлгээний Төвөөс/БҮТ/ мэдээллээ. Шалгуулагчид eyesh.eec.mn линкээр бүртгүүлнэ.

ЭЕШ өгч буй сурагчид, иргэд заавал монгол хэл бичгийн шалгалтыг өгч байж дараагийн шалгалтдаа орох эрх нь нээгдэх юм.

Уг хичээлийн эхний шалгалтыг дөрөвдүгээр сарын 2-нд авсан бөгөөд дүн оноог 2022 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдөр eyesh.eec.mn цахим хуудсанд байршуулах юм байна.