Баян-Өлгий аймгийн эмнэлэгт 1.6 тэрбумын өртөг бүхий ариутгалын тасаг нээгджээ

Баян-Өлгий аймгийн эмнэлэгт 1.6 тэрбумын өртөг бүхий ариутгалын тасаг нээгджээ

Азийн хөгжлийн банк, Эрүүл мэндийн яам “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5” төсөл хэрэгжүүлж байгаа. Энэхүү төслийн хүрээнд Баян-Өлгий  аймгийн нэгдсэн эмнэлэгт цусны аюулгүй байдлыг бэхжүүлэх, халдварын сэргийлэлт хяналтыг сайжруулах  чиглэлээр 1.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, 296 сая төгрөгийн өртөг бүхий  хэвлийн хөндийн мэс заслын дурангийн иж бүрдэл, 2 суманд фургон автомашин гардуулсан байна. 

Энэхүү хөрөнгө оруулалтаас аймгийн нэгдсэн эмнэлгийн төвлөрсөн ариутгалын тасгийн 397.0 сая төгрөгийн барилгын  их засвар болон 785.4 сая төгрөгийн өртөг бүхий ханган нийлүүлсэн 13 ширхэг тоног төхөөрөмж болон  28.7 сая төгрөгийн өртөг бүхий видео ларингоскоп иж бүрдэл, яаралтай тусламжийн хэрэгсэл, амбу зэрэг 20 ширхэг  тоног төхөөрөмж, хэрэгсэл зэргийг хүлээлгэн өгсөн байна. Барилгын засвар, тоног төхөөрөмж, технологийн шинэчлэлт хийснээр Баян-Өлгий  аймгийн нэгдсэн эмнэлгийн ариутгал халдваргүйтгэлийн тасаг  орчин үеийн халдварын сэргийлэлт, хяналтын зарчимд тулгуурласан зөв зохион байгуулалт, агааржуулалтын систем бүхий дэд бүтэцтэй болж, мэс заслын болон дурангийн давтан хэрэглэгддэг багаж, хэрэгслийн угаалга, халдваргүйжүүлэлт, ариутгал  олон улсын түвшинд нийцсэн байна.