СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ЭХЭМҮТ-ийн эмч нар үс иддэг зуршилтай хүүхдийн ходоодонд бөөгнөрч түгжирсэн 1.2 кг үсийг авчээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ЭХЭМҮТ-ийн эмч нар үс иддэг зуршилтай хүүхдийн ходоодонд бөөгнөрч түгжирсэн 1.2 кг үсийг авчээ

Үс иддэг зуршилтай хүүхдийн ходоодонд бөөгнөрч түгжирсэн 1.2 кг үсийг манай эрүүл мэндийн байгууллагын ажилчид гаргаж авчээ.

Тодруулбал, ЭХЭМҮТ-ийн Ерөнхий мэс заслын тасгийн эмч нар энэ сарын нэгний өдөр 13 настай охины ходоодонд бөөгнөрсөн 1.2 кг үсийг авах мэс заслыг амжилттай хийсэн байна. Хүний идэж үл болох зүйлсийг идэж байгаа нь хэвийн биш үзэгдэл бөгөөд тухайн мэс засалд орсон хүүхэд сэтгэл зүйн тусламж үзүүлэх шаардлагатай гэдгийг ЭХЭМҮТ-ийн сэтгэл зүйч эмч оношилжээ. ЭХЭМҮТ-д 2022 оноос өмнө жилд 1-2 хүүхдэд дээрх төрлийн мэс засал хийдэг байсан бол энэ он гарснаас хойш таван хүүхдэд мэс засал хийсэн байна. Иймд иргэд та бүхнийг хүүхдэд тавих хараа хяналтаа сулруулахгүй байхыг анхааруулах үүднээс тус мэдээллийг нийтэллээ.