СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цагны зай залгисан дөрвөн настай хүү амиа алджээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цагны зай залгисан дөрвөн настай хүү амиа алджээ

Өнгөрөгч гуравдугаар сар /2022.03/-ын сүүлчээр Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт бага насны хүүхэд нас барсан тухай дуудлага хуулийн байгууллагад иржээ.

Иймд, тус дуудлагын дагуу алба хаагчид шалгалтын ажиллагаа явуулахад дөрвөн настай эрэгтэй хүүхэд нас барсан байжээ. Ингээд нас барсан шалтгааныг тогтоохоор цогцсыг задлан шинжилгээнд оруулахад мөгөөрсөн хоолой цоорсны улмаас амь насаа алдсан бөгөөд тэрбээр "цагны зай" залгисан байсан аж. Иймд ард иргэд бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сулруулахгүй байхыг анхааруулж тус мэдээллийг нийтэллээ.