ОХУ-ын Дотоод хэргийн яамны харьяа академи, их дээд сургуульд суралцах хүсэлтэй алба хаагч, иргэдийг бүртгэж эхэлжээ

ОХУ-ын Дотоод хэргийн яамны харьяа академи, их дээд сургуульд суралцах хүсэлтэй алба хаагч, иргэдийг бүртгэж эхэлжээ

Хууль зүй, дотоод хэргийн яам, ОХУ-ын Дотоод хэргийн яам хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд 2022-2023 оны хичээлийн жилд ОХУ-ын Дотоод хэргийн яамны харьяа академи, их, дээд сургуулийн боловсролын бакалаврын зэргийн сургалтад алба хаагч, иргэдийг бүртгэж эхэлжээ. Бакалаврын сургалтад элсэхийг хүссэн иргэдэд

  • Орос хэлний мэдлэгтэй байх,
  • Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн 1-2 дугаар дамжаанд “А”, “В” үнэлгээтэй суралцаж байгаа 25 хүртэлх насны суралцагч,
  • Ерөнхий боловсролын сургуулийн “А”, “В” үнэлгээтэй суралцаж төгссөн, төгсөж байгаа иргэн,
  • Бие эрхтний болон нүүрний хэлбэр төрхийн илэрхий өөрчлөлт, гэмтэл согоггүй буюу бие бялдрын зөв хөгжилтэй байх зэрэг шаардлага тавих аж.