БҮТ: Шалгуулагч өөрийн дүн оноотой санал нийлэхгүй тохиолдолд хүсэлт гарган шалгалтын материалтай танилцаж болно

БҮТ: Шалгуулагч өөрийн дүн оноотой санал нийлэхгүй тохиолдолд хүсэлт гарган шалгалтын материалтай танилцаж болно

Элсэлтийн ерөнхий шалгалтад оролцох 33138 шалгуулагч монгол хэл бичгийн шалгалтад хамрагджээ.

Шалгалтын материалыг дөрөвдүгээр сарын 3-10-ны өдрүүдэд дүгнэж оноожуулан мөн сарын 13-ны өдөр Боловсролын үнэлгээний төвийн цахим хуудсанд байршуулсан байна.

Тэгвэл Монгол хэл бичгийн шалгалтад оролцогчид өөрийн дүн оноотой санал нийлэхгүй байгаа тохиолдолд Боловсролын үнэлгээний төвд хүсэлт гарган шалгалтын дэвтрийг эх хувиар нь тулган үзэх боломжтой юм. Хүсэлт гаргасан шалгуулагчдын материалыг нь үзүүлэн дүнг танилцуулахад одоогийн байдлаар дүн оноонд өөрчлөлт орсон тохиолдол гараагүй байна. Өнөөдрийн байдлаар 350 орчим өргөдөл ирж 200 гаруй нь материалаа тулгаж хариугаа аваад байгаа талаар БҮТ-өөс мэдээллээ.