“Оюутан-цэрэг” хөтөлбөрт 51 их, дээд сургуулийн 490 оюутан тэнцжээ

“Оюутан-цэрэг” хөтөлбөрт 51 их, дээд сургуулийн 490 оюутан тэнцжээ

“Оюутан-цэрэг” хөтөлбөрт 51 их, дээд сургуулийн 490 оюутан дөрвөн бүлэгт хуваагдан цэргийн мэргэжил олгох сургалтад хамрагдаж байна.

“Оюутан-цэрэг”-2022 хөтөлбөр энэ жил анх удаа “E-Mongolia” цахим платформоор бүртгэл явуулсан. Нийт 1,472 оюутан бүртгүүлсэн. Эдгээр оюутнаас голч оноогоор жагсаан, эрүүл мэндийн үзлэг, биеийн тамирын шалгалтад хамруулсан бөгөөд сонгон шалгаруулалтад 490 оюутан тэнцжээ.

Оюутан цэргийн хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр зургаан удаагийн сургалтад 5,000 гаруй оюутан залуус хамрагдаж, цэргийн алба хаасан юм. Оюутан залуус хичээлдээ амжилт үзүүлж, ёс суртахуун, зан чанарын хувьд төлөвшиж, эерэг хандлагатай, хариуцлагатай, муу зуршилгүй, эх оронч иргэн болон хүмүүждэг гэдгийг БШУ-ы сайд оюутнуудад хэлсэн үгэндээ онцолсон байна. 

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр нар оюутан залуустаа хандан эр цэргийн албаа нэр төртэй хааж, эх орныхоо шилдэг боловсон хүчин болохыг хүсчээ.

ФОТО:




Өнөөдөр үхэр өдөр

36 минутын өмнө