Ганзам 20 дугаар сургуулийн захирал Ц.Баярбаатар, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчидтэй нийлж тус сургуулийн спорт зааланд архиддаг гэв

Ганзам 20 дугаар сургуулийн захирал Ц.Баярбаатар, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчидтэй нийлж тус сургуулийн спорт зааланд архиддаг гэв

Баянгол дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгчдийн хурлын зарим төлөөлөгч, сургуулийн захирлууд нийлж Улсын тэргүүний лаборатори Ганзам 20 дугаар сургуульд архидан, согтуурдаг гэх мэдээлэл байна. 

Эх сурвалжийн мэдээлж буйгаар тус сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Баярбаатар тэргүүтэй дээрх хүмүүс спорт зааланд архидан согтуурдаг бөгөөд үүнийг ажилчид нь мэдэж Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд гомдол мэдүүлж, шалгуулах хүсэлтэй байгаа гэх мэдээлэл байна.

Мөн Ганзам 20 дугаар сургуулийн захирлын үүргийг гүйцэтгэгч Ц.Баярбаатар нь биеийн тамирын хоёр заалыг нэг цагийн 60-80 мянган төгрөгөөр, усан бассейныг нэг хүүхдэд 10 цагийн 80 мянгаар хөлсөлж өдрийн сая орчим төгрөгийн орлого олдог гэх бөгөөд менежер, нярав, нягтлан, нийгмийн ажилтан, усанд сэлэлтийн багш, зохион байгуулагч, нарийн бичиг, манаачийн дансаар болон бэлнээр авч хувьдаа завшдаг байж болзошгүй аж. 

Ц.Баярбаатарын хувьд УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын хүн гэгддэг бөгөөд коронавирусийн халдварын үед сонгон шалгаруулалтгүй томилогдсон гэж эх сурвалжууд хэлж байгаа юм. 




Өнөөдөр хонь өдөр

1 цагийн өмнө