Нийслэлийн нийт хүн амын 6.8 хувь нь вакцины ДӨРӨВДҮГЭЭР тунд хамрагджээ

Нийслэлийн нийт хүн амын 6.8 хувь нь вакцины ДӨРӨВДҮГЭЭР тунд хамрагджээ

Өчигдөр/2022.04.18/ нийслэлд коронавирусийн эсрэг вакцины нэгдүгээр тунд ес, хоёрдугаар тунд 16, гуравдугаар тунд 89, дөрөвдүгээр тунд 69 нийт 183 иргэн дархлаажуулалтад хамрагджээ.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын

  • 2 хувь нь нэгдүгээр тунд,
  • 1 хувь нь хоёрдугаар тунд,
  • 9 хувь нь гуравдугаар тунд хамрагдаад байгаа юм. Харин вакцины нэмэлт дөрөвдүгээр тунд нийслэлийн нийт хүн амын 6.8 хувь нь хамрагдсан байна.

Зорилтот бүлгийн буюу 3039 жирэмсэн эх, 12-15 насны 68,793 хүүхэд, 16-17 насны 27095 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ.