ЭМЯ: Сүүлийн нэг хоногт 34 хүнээс халдвар илэрсэн бол нас баралт БҮРТГЭГДЭЭГҮЙ

ЭМЯ: Сүүлийн нэг хоногт 34 хүнээс халдвар илэрсэн бол нас баралт БҮРТГЭГДЭЭГҮЙ

ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг танилцууллаа. Улсын хэмжээнд сүүлийн нэг хоногт коронавирусийн 34 тохиолдол батлагджээ. Тодруулбал,

  • Улаанбаатарт-26
  • Орон нутагт-8 хүнээс халдвар илэрчээ.

Өнөөдрийн байдлаар халдварын улмаас 166 хүн эмнэлэгт, 524 хүн Өрхийн эмнэлгийн хяналтад гэрээр тусгаарлагдан эмчлүүлж байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн дунд 9 хүүхэд, 1 жирэмсэн эх байна. Мөн хугацаанд нас баралт бүртгэгдээгүй талаар ЭМЯ мэдээллээ.