Элсэлтийн Ерөнхий Шалгалтын бүртгэл өнөөдөр 18.00 цагт дуусна

Элсэлтийн Ерөнхий Шалгалтын бүртгэл өнөөдөр 18.00 цагт дуусна

2022 оны Элсэлтийн Ерөнхий Шалгалтын бүртгэл eyesh.eec.mn цахим хаягаар явагдаж байна.

Бүртгэл өнөөдөр буюу 2022 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 18:00 цагт дуусна. Бүртгэл хаагдсан тохиолдолд нэмэлт бүртгэл хийхгүй, хичээл нэмэхгүйг анхаарна уу. Хэрэв шалгуулагч та бүртгэлийн дугаар, нууц үгээ авсан хэдий ч шалгалт өгөх хичээлээ сонгоогүй байгаа бол дурдсан хугацаанд хичээл сонголтоо хийж, төлбөр төлснөөр бүртгэл баталгаажна.

Шалгуулагчид:

  • Математик
  • Монгол хэл
  • Нийгэм судлал
  • Англи хэл
  • Физик
  • Хими
  • Биологи
  • Газарзүй
  • Орос хэл
  • Түүх гэсэн 10 хичээлээс хоёроос дээш хичээл сонгох боломжтой.