Элсэлтийн ерөнхий шалгалтад нийт 36 мянган шалгуулагч бүртгүүлжээ

Элсэлтийн ерөнхий шалгалтад нийт 36 мянган шалгуулагч бүртгүүлжээ

Монгол улсын хэмжээнд их, дээд сургуульд элсэгчдийн сурах ерөнхий чадвар, мэдлэгийн түвшинг тогтоох зорилготой “Элсэлтийн ерөнхий шалгалт” –ын 2022 оны онлайн бүртгэл Улаанбаатар хотын цагаар 02-р сарын 14-ний 09:00 цагаас 04-р сарын 25-ны 18:00 цаг хүртэл eyesh.eec.mn цахим хуудсаар явагдаж улсын хэмжээнд нийт 36253 шалгуулагч бүртгүүлсэн байна. Элсэлтийн ерөнхий шалгалтын товыг БШУЯ-тай зөвшилцсөний үндсэн дээр зарлана. 

Монгол улсын Засгийн газрын 37-р тогтоолын дагуу эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг сайжруулах зорилготой “Монгол хэл бичгийн шалгалт”-д заавал хамрагдсан байна. Уг шалгалтын босго оноо 400 байхаар тогтоогдсон ба эхний шалгалтад хамрагдаж чадаагүй болон босго оноонд хүрээгүй шалгуулагчдаас авах давтан шалгалтыг 2022 оны 05-р сарын 07-ны өдөр зохион байгуулна. Монгол хэл бичгийн шалгалтын суудлын хуваарь 2022 оны 05-р сарын 01-ний өдөр гарна.