МУИС-ийн ойн ангид ЭЕШ өгөхгүйгээр хоёр жил суралцаж төгсөх боломжтой гэв

МУИС-ийн ойн ангид ЭЕШ өгөхгүйгээр хоёр жил суралцаж төгсөх боломжтой гэв

Монгол Улсад ойн мэргэжилтэн дутагдалтай байгаатай холбоотойгоор МУИС-ийн ой судлалын судлаач, эрдэмтэд мэдээлэл хийлээ.

Энэ үеэр ойн мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөрийг танилцуулсан юм. Тодруулбал, ЭЕШ өгөхгүйгээр МУИС-ийн ойн ангид 1.5-2 жил суралцаж төгсөх боломжтой гэдгийг онцоллоо. 

МУИС-ийн профессор, Ой судлалын ухааны доктор Н.Баатарбилэг: “Өнөөдрийн байдлаар манай улсад ойн чиглэлээр 600 гаруй мэргэжилтэн ажиллаж байна. Ойн инженер жилд 20 гаруй оюутан төгсөж байгаа нь хангалтгүй. МУИС-д ойн мэргэжлээр 50 гаруй оюутан сурч байна. Үүн дээр ахисан түвшний оюутнуудыг нэмбэл 100 гаруй суралцагч бий. Сүүлийн 20 гаруй жил байгаль шинжлэлийн чиглэлээр суралцах мэргэжилтний эрэлт буурсан. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд 7-н мянга гаруй мэргэжлийн ажилчин, 1,200 инженер хэрэгтэй. Үүнийг сургалтын хөтөлбөртэй уялдуулах шаардлагатай” гэлээ.